“Их хотын баяр” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Их хотын баяр” өндөрлөлөө

Их хот найм хоногийн турш шар айргийн баяраар бялхаж, залуусын уухай түрлэг, амьд хөгжмийн хамтлаг, дуучдын дуу хуураар Улаанбаатар ресторан цалгиж өнжив. “АПУ” компаниас дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан “Их хотын баяр” шар айргийн фестиваль залууст эрх чөлөөг мэдрүүлж, сэтгэл хөдлөлийн дээд илэрхийлэл болдог онцлогтой. Тиймдээ ч жил бүр их хотын залуус “Их хотын баяр”-ыг тэсэн ядан хүлээдэг билээ. Энэ удаа “Их хотын баяр” Монголын цэргийн өдөр эхэлж, 25-нд хаалтын ёслолоо нижгэр хийж, их хотын залуусыг найм хоног байлдан дагуулсан фестиваль ярих хөөрөх, дурсах зүйл ихтэй өндөрлөсөн юм.

“Харанга-“ын Лхагваа, “Камертон”-ы Болд, “Чингис хаан”-ы Жагаа, “Нисванис”, “A-sound”, “Лемонс”, “Нэгэн зүгт”, “Hot spot” хамтлаг, дуучин Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хамгийн доргио МС Алтанхуягаар удирдуулсан багийнхан их хотын залуусын баяр дээр баяр нэмэв.Энэ баярын гол дүр нь “Нийслэл” шар айраг байсан бөгөөд “АПУ”-гийн бусад “Алтан говь”, “Боргио”, “Хар хорин” брэндүүд өнгө, амт нэмж үдэш бүр онцлох сюрприз, хөгжөөнт тоглоом, дуу хуур дүүрэн байлаа. Монголын рок попын алдартнууд ийнхүү нэг дор цугларч, уран бүтээлээ дээжлэн хүргэсэн нь баярын үнэ цэнийг давхар мэдрүүлж чадсан. “Харанга”-ын Лхагваа “Толин хул”-аа дуулж эхлэхэд залуус бүжиглэж, ширээ “балбаж” морин төвөргөөн чимээг бий болгов. Мөн “Лемонс”-той хамт “Сайн сайн байна уу миний Нийслэл, Улам улам өнгө нэмсэн миний Улаанбаатар” хэмээн Улаанбаатарчууд Нийслэл-ээ магтан дуулж танхим тэр чигээрээ амьд хөгжмийн нүргээн, залуусын дуугаар цалгилж  байлаа. Өөр өөрийн өнгө, амт, хэв маягаараа хэрэглэгчдийн таашаалыг хүртэж, сонголт нь болсон “АПУ”-гийн брэнд бүтээгдэхүүнүүд олноос онцгой, “Их хотын баяр” жинхэнэ доргио хэмээн их хотын залуус дүгнэснийг дамжуулахад таатай байна. Өдөрт мянга гаруй залуус “Их хотын баяр”-т хүрэлцэн ирсэн гэхээр “АПУ”-гийн шар айргийн фестиваль яах аргагүй их хотын дуулиан шуугиан юм.

Хамт олноороо, хайрттайгаа, анд найзуудтайгаа ирсэн залуус “Улаанбаатар” рестораны их танхимд хөл тавих зайгүй цугларч, рок попын ододтой хамт, шар айргийн сэтгэл татам тансаг үнэрт алжаалаа тайлж, амтыг нь мэдэрсэн өдрүүд ийн ард үлдлээ. Гэхдээ баяр өндөрлөлөө гээд бүх зүйл мартагдахгүй. Ирэх жилийн “Их хотын баяр” хүртэл залуус буу халахдаа ярих, хөгжих зүйл ихтэй үлдэж, эрх чөлөө ханхлуулсан найм хоногийг дурсах шуугиант мэдээллүүд үргэлжлэх нь лавтай. Залуусын “Буцаад ирэхэд булаг шиг ундарч, дахиад ирэхэд далай шиг оргилж байх” ерөөлийг “Их хотын баяр” шар айргийн фестиваль дараа жилийн өдийд дайж ирэх билээ.

Зургийг энд дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж