Өвөр Монгол нүүрсний үйлдвэрүүдийг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Өвөр Монгол нүүрсний үйлдвэрүүдийг цомхотгоно

Өвөр Монголын өөртөө засах орон 2013 оны сүүлээр томоохон хэмжээний 20 нүүрс олборлох компанийг шинэчлэж, тус бүрийнх нүүрс олборлох хүчин чадлыг арван сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус автономит бүс ирэх гурван жилд 100 хол давсан нүүрсний уурхайнуудын тоог цөөлж, бүтцийг нь өөрчлөн ирээдүйд нүүрсний олборлолтоос жилд 10 тэрбум юань (1.5 тэрбум ам.доллар) ашиг олно гэж тооцоолж байгаа аж.

Шинжээчид  нүүрсний салбарын бүтцийг өөрчлөх нь ашигтай гэж үзэж байна. Учир нь нүүрсний компаниуд үйлдвэрлэлийн нөөц нэмэгдэж, өрсөлдөөн бий болно гэж үзэж байгаа юм. 

"Нүүрсний үйлдвэрлэлийн шинэчлэлд цаг хугацаа шаардлагатай.  Нүүрсний гаралтын хэмжээг нэмэгдүүлснээр нөөц багасна” гэж аналист Дэй Бинг coal.com.cn.сайтад бичжээ. Өвөр Монголын нүүрс олборлогч хамгийн том муж Shanxi нүүрсний үйлдвэрлэлд шинэчлэл хийж, Henan, Shandong  болон Guizhou мужад нүүрсний компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь бэхжүүлэх эхний алхмыг хийгээд эхэлжээ. Өвөр Монголын засгийн газар  жилд 1.2 сая тонн хүрэхгүй нүүрс олборлодог жижиг уурхайг 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нэг юмуу хоёр том компани болгон бүтцийг нь өөрчлөх аж.

Нүүрсний салбарын бүтцийн өөрчлөлт нүүрсний гаралт, болон үнэд нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байгаа юм. “Ган үйлдвэрлэлийн томоохон компанид бүтцийн өөрлөлт нөлөөлөхгүй боловч  Hebei гэх мэт ойр  мужийн  жижиг компаниудад сонголт байхгүй болно. Учир нь тэдгээр компаниуд нүүрсний том үйлдвэрээс хүссэн хүсээгүй нүүрс худалдаж авах шаардлага гарч ирнэ” гэж Дэй Бинг ярьж байна.  Хятад ирэх таван жилд тус бүр нь 100 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай арван томоохон компани байгуулахаар төлөвлөж байгаа тухай Хятадын эрчим хүчний үндэсний газраас мэдэгджээ. Ингэснээр  Хятадын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  90 хувийг хангана гэж тооцоолж байгаа аж.

Эх сурвалж: China Daily
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж