Шинжээчид нүүрсний салбарын бүтцийг өөрчлөх нь ашигтай гэж үзэж байна. Учир нь нүүрсний компаниуд үйлдвэрлэлийн нөөц нэмэгдэж, өрсөлдөөн бий болно гэж үзэж байгаа юм.
"Нүүрсний үйлдвэрлэлийн шинэчлэлд цаг хугацаа шаардлагатай. Нүүрсний гаралтын хэмжээг нэмэгдүүлснээр нөөц багасна” гэж аналист Дэй Бинг coal.com.cn.сайтад бичжээ. Өвөр Монголын нүүрс олборлогч хамгийн том муж Shanxi нүүрсний үйлдвэрлэлд шинэчлэл хийж, Henan, Shandong болон Guizhou мужад нүүрсний компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь бэхжүүлэх эхний алхмыг хийгээд эхэлжээ. Өвөр Монголын засгийн газар жилд 1.2 сая тонн хүрэхгүй нүүрс олборлодог жижиг уурхайг 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нэг юмуу хоёр том компани болгон бүтцийг нь өөрчлөх аж.
Нүүрсний салбарын бүтцийн өөрчлөлт нүүрсний гаралт, болон үнэд нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байгаа юм. “Ган үйлдвэрлэлийн томоохон компанид бүтцийн өөрлөлт нөлөөлөхгүй боловч Hebei гэх мэт ойр мужийн жижиг компаниудад сонголт байхгүй болно. Учир нь тэдгээр компаниуд нүүрсний том үйлдвэрээс хүссэн хүсээгүй нүүрс худалдаж авах шаардлага гарч ирнэ” гэж Дэй Бинг ярьж байна. Хятад ирэх таван жилд тус бүр нь 100 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай арван томоохон компани байгуулахаар төлөвлөж байгаа тухай Хятадын эрчим хүчний үндэсний газраас мэдэгджээ. Ингэснээр Хятадын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 90 хувийг хангана гэж тооцоолж байгаа аж.
Н.Энх