Ө.Бат-Ирээдүй кудогийн “Дэлхийн цом”-д нэрээ мөнхлөв

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ө.Бат-Ирээдүй кудогийн “Дэлхийн цом”-д нэрээ мөнхлөв

Монголын кудогийн холбооны шигшээ баг хэдхэн хоногийн өмнө “Дэлхийн цом”-ын тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Хэдийгээр цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй явсан ч ганзага хоосонгүй ирсэн байна. Саяхан ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон кудогийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Монголын кудогийн холбооны шигшээ багийн дөрвөн тамирчин нэг дасгалжуулагчийн хамтаар зорьсон юм. Тэгвэл манай тамирчин О.Энхбат хүрэл медалийн болзол хангасан бол н.Мөнхбат  шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Мөн манай багийн шүүгч, дасгалжуулагч н.Гантулга шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ. Дээрх амжилтуудаас гадна манай тамирчин Ө.Бат-Ирээдүй “Дэлхийн цом”-ын тэмцээний хамгийн хурдан ялалтыг авсан байна. Тэрбээр эхний тойрогт учраа таарсан хойд хөршийн тамирчинг 20 секундэд хүнд цохилтоор буулган авсан нь 2011 оны “Дэлхийн цом”-ын тэмцээний хамгийн хурдан ялалтаар тэмдэглэгдэн үлдсэн байна.

Шигшээ багийн хувьд ойрын хугацаанд дахин ОХУ-ыг зорьж, ирэх сарын 16, 17-нд Тумен хотноо болох олон улсын тэмцээнд оролцоод,  дараа нь тавдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорихоор бэлтгэж байгаа гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж