Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг журамлана

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг журамлана

Авто замын осол гаргасан, түгжрэл үүсгэсэн, нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй газар тавьсан автомашинуудыг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачих саналыг НИТХ-ын төлөөлөгчид өчигдрийн хуралдаанаараа 100 хувь дэмжсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэг бүр нь 88 сая төгрөгийн үнэтэй 12 ачигч машиныг Японоос худалдаж авахаар болсон байна.

Нийслэлд хоёрхон автомашин ачигч машин байдаг аж. Жолооч нарт дахин сануулахад, өмнө нь нэгдүгээр эгнээнд тавьсан машины улсын дугаарыг хураадаг байсан бол одоо шууд ачиж, гарсан зардлыг жолооч нараар төлүүлдэг болох юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж