Д.Эрдэнэтуяа АН-ын зөвлөлийн гишүүн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэтуяа АН-ын зөвлөлийн гишүүн болно

“Эра” төвийн захирал, загвар өмсөгч Б.Эрдэнэтуяа Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлжээ. “Өдрийн шуудан” сонинд бичсэнээр Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөлийн 135 гишүүний 29 нь 500 мянган төгрөгийн татвараа төлөөгүйгээс хасагдсан. Иймд нөхөн сонгууль зарлаж тэргүүн хатагтайн дүү, УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү, загвар өмсөгч бүсгүй гээд 70 орчим хүн нэр дэвшснээс ялагчид эхнээсээ тодорч лав л загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа ялалт байгуулаад байгаа юм байна. Гэхдээ намаас ялагчдыг баталгаажуулсан тогтоол гараагүй учир олон нийтэд зарлахгүй байгаа гэнэ лээ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт С.Зоригтбаатар, Ш.Жаргалсайхан, П.Нүрзэд Сонгинохайрхан дүүрэгт “Эра” төвийн захирал, загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа, М.Дашзэвэг нар ялалт байгуулаад байна. Чингэлтэй дүүрэгт Т.Бат-Эрдэнэ, Дорнодын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн асан Х.Дашжаргал, УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Батбилэг, Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Ц.Баатархүү нар бас ялж, нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлийн гишүүний босго даваад байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж