Египетийн Ерөнхийлөгч АНУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Египетийн Ерөнхийлөгч АНУ-д айлчилна

Ирэх сарын 23-нд Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси АНУ-д гурван өдрийн айлчлал хийхээр болжээ.

Өчигдөр энэ тухай түүний зөвлөх Яссир Али мэдэгдсэн байна. Энэхүү айлчлалынхаа хугацаанд тэрбээр АНУ-ын Вашингтон болон Нью-Йорк хотуудад болох НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хуралд оролцох аж.

Түүний АНУ-д хийх айлчлалын гол зорилго нь хоёр орны хоорондох харилцаа холбоог зузаатгах юм байна. Гэхдээ тэрбээр энэхүү айлчлалаа Саудын Арабаас эхлэх бөгөөд дараа нь Этиоп, БНХАУ, Иран зэрэг улсуудад айлчлал хийх гэнэ. Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси энэ сарын 28-наас 30-ны хооронд БНХАУ-д айлчлах бөгөөд үүний өмнө Иранд айлчлах юм байна. БНХАУ нь Египетийн хувьд сайн хамтрагч, туслагч улс юм.

Харин Иранд айлчлах үеэрээ Мухаммед Мурси Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцох гэнэ. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж