Хөвсгөл аймгийн зарим сумдад хаваржилт хүнд байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн зарим сумдад хаваржилт хүнд байна

Энэ сарын 17-22-ны өдрүүдэд баруун болон төвийн нутгаар их хэмжээний цас орсон нь малын бэлчээрлэлтэд ихээхэн хүндрэл учруулж байгаа гэнэ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн баруун болон хойд талын сумдын нутагт өнөөдрийн байдлаар 30 см хүртэл цасны зузаантай байна. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад н.Даваасүрэнгээс тодруулахад “Энэ сарын дундуур цас орсноос хойш Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдад хаваржилтийн байдал хүнд байгаа талаар өдөр тутамд мэдээлэл авч байна. Тэдгээр сумдын малчдад аймгийн нөөцөөс өвс тэжээл хүргэх, зам давааны хунгарласан цасыг цэвэрлэж онгойлгох ажлуудыг өнгөрсөн долоо хоногт хийсэн” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж