Германд автобус осолдож, 30 хүүхэд бэртжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Германд автобус осолдож, 30 хүүхэд бэртжээ

Өчигдөр өдөр Германы Фрайзинг хотын ойролцоох хурдны зам дээр хүүхдүүдийн аялж явсан автобус осолджээ. Үүний улмаас 30 хүүхэд гэмтэж, бэртсэн бөгөөд зарим хүүхдийн байдал  маш хүнд байгаа гэнэ.

Хохирогчдыг нисдэг тэргээр зөөн ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Бавария мужийн цагдаагийн газраас мэдээлсэнээр автобусны жолооч ширүүн мөндөртэй салхины улмаас жолоодлогоо алдсанаас автобус ийнхүү осолджээ.

Энэхүү автобус нь Дахау хотод бүртгэлтэй бөгөөд хүүхдүүдийг зуны амралтын аялалд авч явж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж