Айдас дарах эм худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Айдас дарах эм худалдаанд гарна

Мэргэжилтнүүд айдас дарах эм гарган авахаар хэдэн жилийн өмнөөс эхлэн ажилласан юм. Айдас дарах эмийн үндсэн химийн нэгдэл нь кортизол даавар бөгөөд Швейцарийн эрдэмтэд өндрөөс айдаг 40 хүнд энэ эмийг туршин үзжээ. Кортизол дааврыг сэтгэл зүйн эмчилгээтэй хамт хэрэглэсэн нь гайхалтай үр дүнд хүрсэн тухай Proceedings of the National Academy of Science сэтгүүлд мэдээллээ.
Кортизолыг уусан хүмүүс нэг сарын дараа лифтээр өндөрт явахдаа айхаа больсон бөгөөд хурц айдас түгшүүр нь эрс багассан тухай Швецарийн Базелийн Их Сургуулийн доктор ярьжээ.
Гэхдээ энэ бол кортизолыг туршиж үзсэн анхны тохиолдол биш юм. Саяхан АНУ-ын сэтгэл зүйчид энэ туршилтыг цэргүүдэд хийсэн байна. Кортизолоор тариулсан цэргүүд ерөөсөө ч айхгүй байсан аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж