Эрэгтэй баг тамирчдаас сүүлийн таван жил дараалан аймгийн аваргаар тодорсон Богд сумын баг тамирчид энэ жил дахин аваргаар тодорлоо.
Удаах байрыг Шинэжинст сум, Номундалай цогцолбор сургууль, МСҮТ-ийн баг тамирчид эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Харин эмэгтэй тамирчдын төрөлд тэргүүн байрыг Батсуурь дасгалжуулагчтай Өлзийт МСҮТ, Баян-Ойт цогцолбор сургуулийн баг тамирчид эзэлсэн бол удаах байрыг аймгийн МСҮТ, Нийгмийн Даатгалын хэлтсийн баг тамирчид тус тус эзэлсэн байна. Тэмцээний шилдэг дасгал¬жуулагчаар МСҮТ-ийн биеийн тамирын багш Мөнхтулга, шилдэг шүүгчээр БТСГ-ын шүүгч Отгонням нар шалгарсан байна. Энэ жил нийлбэр дүнгээр МСҮТ-ийн баг тамирчид аймгийн аваргаар шалгарч шилжин явах алтан цомыг гарджээ.Энэ жилийн тэмцээн Монгол улсын гавьяат дасгалжуулагч, спортын мастер, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Л.Цэдэнсодномын нэрэмжит болон зохион байгуулсан юм.