Хүүхдийн наадмын олс таталтын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн наадмын олс таталтын тэмцээн эхэллээ

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 16.1 дэх заалтын дагуу Хүүхдийн спортын наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ жил Хүүхдийн спортын IV их наадмыг спортын 25 төрлөөр зохион явуулж байгаа билээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн Хүүхдийн спортын наадам энэ оны зургадугаар сарын 18-ныг дуустал орон даяар үргэлжлэх юм. Хүүхдийн спортын IV их наадмыг үндсэн 10 төрөл, мөн сонгон оролцох 15 төрлөөр зохиож буйгийн сонгон оролцох нэг төрөл болох олс таталтын тэмцээн өнөөдөр Яармагийн дэнж дээрх Спортын шинэ ордонд эхэллээ. Олс таталтын шигшээ тэмцээнд 14 аймаг, нийслэл гурван дүүргийн баг тамирчид оролцож байна. Нэг баг эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний аваргууд өнөөдөр орой тодорно.

Дашрамд сонирхуулахад, сүүлийн үед манай улсад хурдацтай хөгжиж байгаа олс таталтын төрөлд Монголын тамирчид өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд ирэх жил болох Бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт олс таталтын төрлийг оруулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж