Дорноговьд нисэх буудал барина

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Дорноговьд нисэх буудал барина

Замын-Үүдэд нисэх онгоцны буудал байгуулахаар болжээ. Онгоцны буудлыг барих ажлын хэсэг албан ёсоор томилогдсон бөгөөд тэднийг ИНЕГ-ын Нисэх буудлуудын үйлчилгээний газрын ерөнхий менежер М.Даваажав ахалж байгаа аж. Ажлын хэсгийнхний эхний ажил нь онгоцны буудал барих аэродромын талбай сонгох юм байна. Одоогоор 3-4 газар сонгоод байгаа бөгөөд нарийвчилсан судалгаа хийсний дараа эцсийн шийдвэрээ гаргах гэнэ. Энэ талаар ИНЕГ-ын Буудлын мэргэжлийн хэлтсийнхнээс тодруулжээ. “Онгоцны буудал барих газрыг сонгоход дэд бүтэцтэй ойр байхаас гадна өндрийн саад, салхины чиглэл, хилийн зурвасаас хэдэн км хол байх гээд судлах зүйл их байна. Жишээ нь салхины чиглэлийг тооцохын тулд сүүлийн таван жилийн судалгаанд үндэслэх хэрэгтэй. Ингээд газраа сонгосны дараа зураг төсвөө гаргаад, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулна. Барилгын ажил хараахан эхлэх болоогүй” хэмээжээ. Орон нутгийн чанартай уг нисэх буудал нь цаашид олон улсын шинж чанартай болох боломжтой гэнэ.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж