
Наадамд 100 гаруй Монгол хүүхэд, багш нар болон 80 гаруй гадаадын хүүхдүүд, багш нарын хамт оролцож байна. Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмын зорилго нь Ази тивд соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Г.ДАША