
Зохион байгуулагчдын зүгээс дээрх үдэшлэгийг эрүүл, эерэг амьдралын хэв маягийг залуусын дунд сурталчлах, эрүүл, хүчирхэг монгол залуу хүний шинэ имижийг дэмжих, залуусын ухамсарт архи, тамхи, мансууруулах бодисгүйгээр баярлаж болдгийг таниулахад чиглэж байгаа аж. Мөн аюулгүй, амар амгалан орчин аянд дуу хоолойгоо нэгтгэх иргэд, байгууллагуудыг холбоход энэ үйл ажиллагааны зорилго оршжээ. Тиймээс үдэшлэгийн үеэр алхоколгүй коктейлыг сурталчилж бартендерийн шоу үзүүлбэр зохиох юм байна.
Г.Дарь