Хүчтэй салхинд галт тэрэгний чингэлэг шидэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Хүчтэй салхинд галт тэрэгний чингэлэг шидэгджээ

Дорноговь аймаг, Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга тавьсны улмаас ачааны галт тэрэгний хоёр чингэлэг унасан байна. Тухайн үед салхины хурд секундэд 14-25 метрт хүрч байсан бөгөөд үззэгдэх орчин хязгаарласан байжээ. Энэхүү аюултай үзэгдэл энэ сарын 19-ны өдөр 15 цагийн орчим болж, 34 минут үргэлжилсэн байна. 

Шороон шуурга 15.58 цагт огцом нэмэгдснээс болж БНХАУ-аас Замын-Үүд-2 өртөөнд орж ирж байсан галт тэргэн дээр ачсан хоосон чингэлгүүдийг авч шидсэн аж. Аймгийн ОБГ-ынхан чингэлэг унасан гэх дуудлагын дагуу газар дээр нь очиход азаар хүн гэмтэж бэртээгүй бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулах эвдрэл гараагүй байсан хэмээжээ. Мөн өдөр холбооны агаарын шон хугарч, шилжүүлэн ачих гуравдугаар талбайн гараашийн дээвэр хуурч, тус сумын хэд хэдэн айлын гэр нурсан талаар mongolnews.mn сайтад мэдээлжээ.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж