Федерер, Азаренка нар чансааг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Федерер, Азаренка нар чансааг тэргүүлж байна

Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), эмэгтэй теннисчдийн холбоо (WTA) ээлжит чансаагаа гаргалаа. Энэ удаагийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрэмбэнд төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Эрэгтэйчүүдийг Швейцарийн Рожер Федерер, эмэгтэйчүүдийг Беларусийн Виктория Азаренка нар тэргүүлж байна. Лондонгийн олимпийн
мөнгөн медальт ОХУ-ын Мария Шарапова хоёроос гурав руу, Австралийн
Саманта Стосур зургаагаас долоо руу шилжсэн байна. Өнгөрсөн жил бэртлийн
улмаас чансаа буурсан АНУ-ын Винус Уильямс 64-ээс 47-руу дэвшжээ.


Ингээд топ 10 теннисчдийг танилцуулья.

ЭРЭГТЭЙ:

1. (1). Рожер Федерер (Швейцарь) – 12165  (Лондонгийн олимпийн мөнгөн медальт)
2. (2). Новак Жокович (Серб) – 11270
3. (3). Рафаэль Надаль (Испани) – 8715
4. (4). Энди Муррей (Их Британи) – 7290 (Лондонгийн олимпийн алтан медальт)
5. (5). Давид Феррер (Испани) – 5375
6. (6). Жо-Вильфрид Цонга (Франц) – 4835
7. (7). Томаш Бердых (Чех) – 4155
8. (9). Хуан Мартин дель Потро (Аргентин) – 3620 (Лондонгийн олимпийн хүрэл медальт)
9. (8). Янко Типсаревич (Серб) – 3285
10. (10). Жон Изнер (АНУ) – 2880
***
18. (18)  Кей Нишикори (Япон) – 1790
29. (28). Михаил Южный (ОХУ) – 1290
48. (50) Николай Давыденко (ОХУ) – 920

ЭМЭГТЭЙ:

1. (1) Виктория Азаренка (Беларус)- 9025   (Лондонгийн олимпийн хүрэл медальт)
2. (3) Агнешка Радваньска (Польш) – 8115
3. (2) Мария Шарапова (ОХУ) -7695    (Лондонгийн олимпийн мөнгөн медальт)
4. (4) Серена Уильямс (АНУ) – 7300   (Лондонгийн олимпийн алтан медальт)
5. (5) Петро Квитова (Чех)– 6170
6. (7) Анжелья Кербер (Герман) – 5715
7. (6) Саманта Стосур (Австрали) – 5700
8. (8) Каролина Возняцки (Дани) – 4605
9. (9) Ли На (Хятад) – 4570
10. (10) Сара Эррина (Итали) – 3730
11. (11) Марион Бартоли (Франц) – 3400
12. (12) Анна Иванович (Серб) – 2980

(Хаалтанд өмнөх чансааг бичив.)

Дашрамд дуулгахад, оны дөрөв дэх “Их дуулга” буюу Америкийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж