Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт тус аймгийн Баруун-Урт сумын харьяат 38 настай эрэгтэй А нь тус сумын иргэн 35 настай эрэгтэйг О энэ сарын 28-нд санаатайгаар автомашинаар дайрч хоёр хөлийг нь хүнд гэмтээсэн байна. Машинд дайруулсан хохирогч О-г эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлэгт хүргэсэн ч хүнд гэмтлээ дийлэхгүй нас баржээ. Уг хэргийг харьяа орон нутгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Н.Түвшин