МАХН-ын нэрийг бүртгэхээс татгалзаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

МАХН-ын нэрийг бүртгэхээс татгалзаагүй гэв

Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн нэрийг бүртгүүлэхээр МАХН-ын дарга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ гишүүн Ц.Шинэбаяр нар Улсын Дээд шүүхэд хандсан билээ. Улс төрийн нам бүртгэх тухай хуулийн 10.2 дахь хэсэгт заанаар нам бүртгэхээс татгалзсан хариултыг  УДШ-ээс  30 хоногийн дотор  өгөх ёстой аж. Уг хугацаа өнөөдрийн 11.00 цагаар дуусгавар болж байгаа аж.  Харин тус шүүхээс МАХН-ын нэр  бүртгэхээс татгалзсан хариултыг албан ёсоор өгөөгүй  тул татгалзсан  шийдвэр гараагүй гэж МАХН-ын удирдлагууд үзэж байна. Дөнгөж сая уг асуудлаар УИХ гишүүн Ц.Шинэбаяр, хуулийн зөвлөх О.Баасанхүү нарыг УДШ-ын Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүлээн авч уулзах болжээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж