Гахайн хавдрын тохиодол нэмэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Гахайн хавдрын тохиодол нэмэгдсэн гэв

Гурвантэс суманд гарсан өвчлөл аймгийн төв, Даланзадгад, Ноён, Хүрмэн, Баяндалай, Булган зэрэг сумдуудад тархсан. Аймгийн хэмжээнд 239 тохиолдол болсон гэв.

Хавар халдварт өвчин нэмэгдэж хандлагатай байдаг. Агаар, амьсгалын замаар дамждаг гахайн хавдар өвчнөөр гол төлөв 5-13 насны хүүхэд өвчилдөг. Бүр бага насны эрэгтэй хүүхэд гахайн хавдар тусч, хүндэрвэл үргүйдэлд ч хүрдэг аюултай гэнэ. Гахайн хавдар нь цус задлах үйлчилгээтэй “парамиксовирус”-ээр үүсгэгддэг. Чих орчмын шүлсний булчирхай болон тархины эд, зөөлөн бүрхүүлийг үрэвсүүлж, халуурч хордлого хэлбэрээр илэрдэг халдварт өвчин. Одоогоор Өмнөговь аймагт гахайн хавдар өвчлөлийн 239 тохиолдол илрээд байна. Өвчний тархалт тус аймгийн Гурвантэс сумаас эхэлсэн бөгөөд тархалт буурахгүй байна. Одоогоор аймгийн төв болон зургаан сумын нутагт тархсан байна. Гурвантэс суманд 132 хүн өвчилжээ.  Гахайн хавдраар өвчилсөн хүмүүсийн 101 нь 0-15 насны хүүхэд байгаа юм.

Энэ талаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргалаас тодруулав.

-Танай аймагт гахайн хавдрын тархалт буурахгүй байна гэсэн?

-Өвлчөл Анх Гурвантэс суманд гарч эхэлснээс аймгийн төв, Даланзадгад, Ноён, Хүрмэн, Баяндалай, Булган зэрэг сумдад тархсан. Тархалтыг зогсоох арга хэмжээ авч байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж байгаа. Урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль цэцэрлэгт сургалт явуулж байна. Цэцэрлэг, сургуулиас гадна эцэг эхчүүд хүүхдээ халдвараас сэргийлэх талаар заавар, зөвлөмж тараасан.

-Гахайн хавдраас гадна бусад халдварт өвчний өвчлөл хэр байгаа вэ?

-Амбулториор үйлчлүүлсэн нийт хүмүүсийн дөрвөн хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Бусад халдварт өвчин тархах нь бага. Гэсэн ч анхаарал болгоомж, сэрэмж хэзээ ч илүүдэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж