-Антарктид тивд танаас өмнө хэдэн монгол хүн очсон байдаг юм?
-1972 онд Цэрэндэлэг гуай, 1982 онд Чулуунбат, 2007 онд Бат гэж залуу очсон.
-Та Болгарт төгссөн геологич хүн. Олон жил геологичоор, дараа нь газрын тосны чиглэлээр ажилласан. Яахаараа гэнэт ийм мэргэжилтэн, судлаач, сонирхогч болчихов оо?
-Ерөнхийдөө геолог гэдэг бол үргэлж л шинийг эрэлхийлдэг мэргэжил шүү дээ. 2000-2004 оны хооронд Болгарын шинжлэх ухааны академид гурван жил орчим судалгааны ажил хийх аз тохиосон юм. Тэр үед нэг давхарт ажилладаг хүмүүсийн хэсэг нь Болгарын Антарктид судлаачид байдаг байсан. Хамгийн сонирхолтой тэр судлаачдын дотор ажиллаж байсан хүмүүсийн дунд миний танилууд, хамт сургууль төгссөн нэг үеийнхэн байсан.
-Доктор болоод буцаад Софигийн их сургуульд очсон тийм ээ?
-2003 онд шинжлэх ухааны доктор хамгаалсан юм. Тэр үедээ л судалгааны ажил хийж байхдаа Антарктид судалдаг үеийнхээ найз нартаан тааралдан нэг давхарт ажилласан мань тэр. Антарктид судалгаанд их том ач холбогдол өгч дагаж явсан. Хоёрдугаарт, Антарктид гэдэг бол хүйтнийг, цэвдгийг судалдаг газар шүү дээ. Миний эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл цэвдэг судлалаар байлаа. Цэвдэг судалдаг ажил Болгарт байдаггүй. Тиймээс ирээч гэдэг урилгыг 2005 онд авсан юм.
-Та бид хоёр оюутан байхдаа уулзаж байсан. Тэгэхэд би Москвагийн их сургуулийн геологийн ангид сурч байсан. Геологи бол таны ярьснаар сэтгэлээрээ татагддаг нарийн мэргэжлүүдийн нэг л дээ. Зөвхөн ийм сэтгэлийн дуудлагатай хүн л орж явчихдаг сайхан ажлуудын нэг. Антарктид тив яаж бий болсныг залуучуудад тайлбарлаад өгөөч?
-Тодорхой үе шат, хугацаанд Антарктид тив үүссэн байдаг. Энэ тивийг баруун, зүүн гэж хоёр хуваадаг. Баруун нь өнөөдрийн Латин Америкийн хэсгээс тасарсан. Зүүн Антарктид нь Австрали, Энэтхэгийн хойгоос тасарч ирж нийлээд тодорхой үе шат, хугацаанд ойролцоогоор 150, 160 сая жилийн өмнө байдаг ч юм уу, тэр үед энэ тив үүссэн байдаг юм. Хамгийн сонирхолтой нь Антарктид тив дээр 170-аас 160-аад сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын яснууд маш их олддог. Тэгэхээр тэнд бол тодорхой геологийн үе шатанд динозаврууд амьдарч байснаас ямар газар вэ гэдэг нь ойлгогдож байгаа юм.
-Тэгэхээр Монголд олдсон динозаврыг цэрдийн галавынх гэж яриад байна, тийм юм уу? Тэр 80-120 сая жилийн настай гэсэн. Ясыг нь судлаад насыг нь гаргаад байна. Тодорхой долгион, рентген, өнцгийг нь тооцоод. Тэгэхээр цул газар дэлхийн аль талд байсан гэж бодож байна вэ?
-ОХУ-ын нутаг, Азийн нутаг, тэгээд Африк, Америк тив гээд ер нь Африк, Азийн хавьцаанаас салсан гэж ч үздэг. Антарктид тив хамгийн хол очиж үүссэн гэж ойлгодог. 1950-иад оны үед Антрактид тивийг Норвеги, Англи манай газар гэж хэлж эхэлсэн. Үүнд нь олон улсууд энэ газар одоохондоо хэний ч биш гэж хэлсэн. Үүнийг батлахын тулд АНУ-ын санаачилгаар 1959 онд Антарктидын конвенц гэрээ байгуулсан. Анх 17 улс гарын үсэг зураад 1961 оноос хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар энэ гэрээнд 48 орон нэгдсэн. Тэгэхээр үүгээр Антарктид тив бол хэний ч биш газар, зөвхөн судалгаа шинжилгээний чиглэлээр ашиглаж болно. Ашиг хонжоо олох зорилгоор ашиглаж болохгүй гэдэг дээр 48 улс нэгдсэн. Монгол Улс үүнд элсэх бэлтгэл хийгдэж байгаа.
-Элсэхийн тулд юу хийх ёстой юм?
-Ер нь Монгол Улсын гадаад харилцааны яам Америкийн төрийн департаменттай зөвшилцөх ёстой. Манайхыг элсүүлж аваач ээ гэж. Яагаад гэвэл бид тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан. Монголчууд бол судалгааны ажлын чадвартай гэдгээ харуулсан. Олон судалгаанд оролцсон. Ямар ч байсан долоон ажилд оролцсон. Танин мэдэхүйн түвшинд бид арай жаахан дээгүүр гарчихсан байгаа болохоор биднийг элсүүлж авахад хориглох зүйлгүй гэж олон улсын Антарктидын чуулганы дэд ерөнхийлөгч нь тавдугаар сард Монголд айлчлахдаа хэлсэн. Гэхдээ яг тавдугаар сард Австралийн Тасманы арал дээр хурал болох гэж байсан. Жилд нэг удаа болдог уг хурлаар бид элсэж чадаагүй. Ер нь бол бичиг өргөдлөө өгөөд дараа жилийн хуралд орно. Жил бүрийн зургадугаар сард ийм хурал болдог юм.
-Энэ конвенцид элссэнээр бидэнд ямар давуу тал бий болох юм?
-Ер нь гишүүн болсноор Антарктид тивд өөрийн баазыг байгуулна. Үндэснийхээ хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлнэ. Монгол хүмүүс тэнд олон улсын төслүүдэд оролцож ажиллах, өөрийнхөө бааз дээр ажиллаж амьдрах боломж бүрдэнэ. Дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг авдаг, асар их баялаг авдаг. Эрчим хүчний эх үүсвэр болох хаана ч байхгүй их салхи байгаа. Тэр байтугай өөрөө асар их эрчим хүчний эх үүсвэр. Ирээдүйд түүнээс хувь хүртэхийн тулд монголчууд өөрсдөө хувь нэмэр оруулах ёстой.
-Та хэдэн сард тэнд очсон бэ?
-Гуравдугаар сард очсон. Арваннэгдүгээр сард дөрөв дэх удаагаа очно. Энэ удаагийн ажил маань нэлээд онцлогтой. Болгарын Антарктидын институтын экспедицийн захирал профессор дэлхийн 0 цэгт очъё гэсэн. Өмнө нь судалгаа шинжилгээний ажил их хийдэг байсан ч өнөө жил Антарктидын 0 цэгт очиж үзэх зорилготой байна.
-Энэ тэгэхээр дэлхийн зулай юм уу, ёроол нь юм уу?
-Ёроол нь. Гэхдээ түүнийг сансрын нүд гэж эрдэмтэд, судлаачид ярьдаг юм билээ. Яагаад гэвэл тэр чинь соронзон орнуудын хүрээ. Тэндээс цаашаа хязгааргүй рүү тэмүүлдэг. Тийм байдаг учраас сансар руу харсан нүд гэж үздэг. Тэнд очих нь судлаач хүний мөрөөдөл. Уулчин болгон Эверестийн оргилд гарахыг мөрөөддөгтэй адил.
-Сансрын нүдийг яагаад 0 цэг гэж хэлдэг юм бол?
-Тэр цэг дээр 1911 оны арванхоёрдугаар сарын 17-нд хоёр эрдэмтэн хүрч нэг нь Английн, нөгөө нь Норвегийн далбааг мандуулсан.
-Тэр хоёр амжилттай буцаж ирж чадсан уу?
-Чадсан. Ирээд Австралид очиж өөрийгөө зарласан. Нөгөө нь буцах замдаа өөд болсон. Түүний бичсэн тэмдэглэлээр таван боть ном гарсан байдаг.
-Тэр ер нь юун тухай ном бэ?
-Антрактидад хүрэхэд ямар бэрхшээл байсан, ямар зорилго тавьсан яаж хүрсэн тухай. Надад буцаж баазад хүрэхэд хорьхон милл дутуу байна. Дахиж цаашаа хүрэх хүч алга. Надад ганцхан аяга ус буцалгах хэрэгсэл үлдлээ. Миний найз, авгай хүүхдийг харж яваарай. Миний зорилго биелсэн гэх мэт зүйлийг бичсэн дэвтэр байдаг.
-Гайхамшигтай зориг шаардсан ажил болж чадсан байна тийм ээ?
-Одоо бол харьцангуй гайгүй. Маш сайн судлагдсан. Хүмүүс бол эрсдэх нь харьцангуй гайгүй. Гэхдээ л эх газраас тэнд хүрнэ гэдэг байгалийн догшин ширүүнийг сөрнө гэсэн үг. Байнгын салхитай байдаг газар. Осол аваар гарах бол энүүхэнд. Саяхан хэдэн жилийн өмнө болсон юм. Том трактор шиг юм ачаад явдаг онгоц машин мөсний ангал руу унаад алга болох жишээтэй. Солонгосын нэлээд хэдэн хүн осолдлоо.
-Мөсний зузаан нь аль зэрэг вэ?
-Дунджаар 2400 м зузаан мөстэй. Хамгийн зузаан нь 5000 метр.
-Мөснөөсөө доош хуурай газар эхэлж байгаа.
-Антрктидын доор нефть байх уу?
-Байна. Америкийн геологийн албаны мэдээлснээр зөвхөн нэг хэсэг газар зургаан тэрбум тонн нефть, долоон тэрбум метр куб гааз байх тооцоо бий. Тэнд хүдэр, зэс нүдэн дээр ил.
-Тэр их баялгаас ямар нэг хэмжээгээр хүртэх үүднээс энэ тухай ярьж байна аа даа?
-Монголчууд дэлхийн нэг хэсэг шүү дээ. Дэлхийн цаг уур гэж нэг л цаг уур бий. Дэлхий глобальчлагдаж байгаа. Энэ ертөнц дээр хүмүүс хамтарч ажиллах хамгийн гайхалтай төв бол Антарктид. Тэндээс дэлхийн асар их үнэтэй мэдээллийг авдаг. Сүүлийн 80 мянган жил дэлхийн цаг агаар яаж өөрчлөгдөв гэдгийг зөвхөн Антрактидын мөснөөс авсан судалгаагаар мэдэж байгаа юм.
-Яг энэ тухайд дэлхийн дулаарал гэж яриад байна. Дулаарал бол тодорхой үе шатандаа явж байгаа, нөгөөх нь болохоор озоны давхарга нимгэрч байна гэх. Мөс хайлна гэж үзээд байгаа. Энэ тухай та юу гэж бодож байна?
-Сүүлийн 800 мянган жилийн хугацаанд гэхэд 60-80 мянган жилд ингэж нэг удаа дулаарал явагдаж байсан байгаа юм. Тэртээ тэргүй дулаарч байгаа энэ үед бол хүмүүс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүч маш их үйлдвэрлэж байна. 1840-өөд оны үед англичууд нүүрс хэрэглэж эхэлсэн. Дэлхийн дулаарал нэмэгдсэн нь мэдэгддэг. Нүүрснээс асар их хэмжээний хий гардаг. Гэхдээ дэлхийн хэмжээнд нөлөөлж байгаа гэвэл өрөөсгөл. Асар том судалгааны ажлууд хийгдэж байгаа. Хойд мөсөн далайн доод талд асар их нефть байдаг. Гэтэл тэр нь газрын ан цаваар гарч ирээд байдаг. Тэгэхээр мөс нь дээрээсээ биш доороосоо хайлж байх жишээтэй. Хамгийн их хайлж байгаа нь Финландын арал. Хойд мөсөн далай гэж ажиглагдаад байгаа Антарктид тив дээр том том хөндийнүүд, мөсөн тэнгисүүд байгаа.
-60 мянган жил тутамд халах явц явагдаж байгаа. Нөгөө талаас хүний хэрэгцээнээс гарч байгаа нөхцөл гэж ярьж байна. Энэ хоёр озоны давхаргатай яаж холбогдоод байгаа юм?
-Озоны давхарга хэдийд цоорхой байсан, хэдийд байсныг хэлж чадахгүй. Зүүн талаараа бол озоны цоорхой их ажиглагддаг юм байна л даа. Австрали, Шинэ Зеланд руу нэлээд ажиглагддаг гэсэн.
-Озоны давхарга өөрөө юунаас бүтдэг юм бэ. О3-аас уу?
-Давхарга гэдэг чинь О3 шүү дээ. Хүлэмжийн хий гэдэг маань түүнийг исэлд оруулаад байхгүй болгочихдог. Тэгээд цоорох юм бол нарнаас ирсэн хэт ягаан туяа газарт буугаад хүмүүст шууд нөлөөлнө.
-Антарктидад яаж мэдрэгддэг вэ. Өдөр шөнө ямар байдаг вэ?
-Ер нь тэнд хоёр улиралтай. Зун ба өвөл гэсэн. Зуны улирал ойролцоогоор хоёр сар үргэлжилдэг. Тэр нь арванхоёр, нэгдүгээр сард. Тэр үедээ бол нар шингэдэггүй. Үргэлж гэрэлтэй байдаг. Үлдсэн есөн сар хагаст нь харанхуй байдаг. Тэр гэрлүүд бол ямар нэг хэмжээнд мэдрэгдэхгүй. Тэнд чинь нэл цас мөс шүү дээ. Цас мөсөн дээр ойж байгаа гэрэл гэдэг бол ямар нэг хэмжээгээр нөлөөлөхгүй л дээ.
-Таны авахуулсан зураг дээр чулуу харагдсан?
-Хүмүүс чинь хуурай газар дээр л ажиллаж амьдрах бололцоотой. Тэнд л чулуу судлах бололцоотой. Бидний байгаа газарт захдаа 1-2, хамгийн ихдээ 40,50 метр эрэг зуны цагт үүсдэг. Тэр нь дулааны нөлөөгөөр хайлна.
-Антарктидад байдаг пингвин шувуу өөр оронд байдаг уу?
-Пингвин нь далайн эргээр хамгийн их амьдардаг. Долоон төрлийн пингвин байдаг юм билээ. Түүнээс гадна Галт газрын арал, ӨАНБУ, Австралиар тарсан ондоо төрлийн пингвин байдаг. Ихэнх нь хүйтэнд тэсвэртэй -60 градуст амьдрах чадвартай пингвинууд нь Антрактид тивдээ байдаг.
-Том юм уу, жижиг юмуу?
-Ер нь том, 20-30 см-ийн өндөртэй байхад хаан пингвин нэг метр 30 см, бараг хүн шиг амьтад байдаг.
-Та тааралдсан уу?
-Өө, тааралдалгүй яахав. Бидний ажиллаж амьдарч байгаа Испанийн баазаас таван км усаар тойроод очихоор нийтдээ 50000 орчим пингвиний зах байдаг юм. Тэд үнэхээр гайхамшигтай зохицолтой амьдардаг. Эр эм хосоор амьдардаг, өндгөө ээлжилж дардаг. Хүүхдүүд нь ахмад настангууд нь тусдаа. Залуучуудаа дааж авч сургадаг, загас агнахыг. Өндөгнүүдээ гишгээд хагалчихгүйн тулд мөсөнд авирах гэх зэргээр үнэхээр гайхамшигтай зохион байгуулалттай.
-Манай нийгмээс хамаагүй илүү зохион байгуулалттай юу?
-Ер нь тодорхой зохион байгуулалт байна.
-Доктор Дүгэржав та ийм сайхан аялал хийж яваа юм байна. Надад маш олон хүн таниас ярилцлага аваад өгөөч гэж хүсэлт тавьж байсан. Түүнээс гадна та газрын тосны компанид ажиллаж байсан. Тамсагийн 19-р блокийг хийхэд оролцож байсан. Үүнийхээ тухай ярина уу?
-Ерөнхийдөө би газрын тосны инженер хүн. Газрын тосны хэрэг эрхлэх газар байгуулж байх үед өөрийг чинь ажиллаж байгаад гарсны дараахан би тэнд 1993 онд очсон. Нийтдээ 20,30-аад жил ШУТИС-ийн газрын тосны багт ажиллаж байгаа. Манайх бол нефтьтэй. Гэхдээ тийм агуу их нефть үүсгэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл төв Азийн асар их тектоникийн хагаралд орсон. Тийм учраас шингэн нефть үүсэх том хэмжээний бассейн үүсэх нь харьцангуй бага. Дээр нь судалгааны ажлууд бага хийгдсэн. Тамсагийн нефть дээр бид хариуцлага алдсан. Улс төрийн алдаа бол байгаа, бидний туршлагагүйн алдаа ч бас байгаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. Бид бол хязгаардмагдал хэрэгцээтэй орон. Өнөөдөр бид хоёр сая тонн түүхий эд хэрэглэх багтаамж бидэнд байна.