Тавантолгойн хувьцааны талаар зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааны талаар зөвлөгөө өгнө

“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК, “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ноос ирэх дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Монголын ард түмэн үнэгүй эзэмших, Үндэсний аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр нь худалдан авах Тавантолгойн хувьцааны талаар мэдээлэл өгөхөөр болжээ. Тавантолгойн хувьцааны талаарх нээлттэй өдөр “Улаанбаатар” банкинд болно. Брокер диллер, анддерайтерийн “Би Ди Сек” ХК уг “Нээлттэй өдөр”-т түншлэгчийн шугамаар хамтран оролцох юм байна. Энэ талаарх мэдээллийг 326126 дугаарын утаснаас авч болох ажээ.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж