Беларусь Гадаад хэргийн шинэ сайдаа зарлав

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Беларусь Гадаад хэргийн шинэ сайдаа зарлав

БНБУ-ын Ерөнхийлөгч өчигдөр буюу даваа гаригт шинэ Гадаад хэргийн сайдаа зарлажээ. Түүний мэдээлснээр Беларусь улс Европын холбоо болоод АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх тал дээр илүү ач холбогдол өгч ажиллах ба шинэ  сайдыг ч энэ тал дээр илүү анхаарлаа хандуулахыг тэрбээр хүсч байгаа юм байна.  Шинэ Гадаад хэргийн сайдаар Владимар Макей томилогдсон бөгөөд ажлаа шилжүүлээд байгаа Сергей Мартинов Гадаад хэргийн сайдаар тасралтгүй есөн жил ажилласан байна. Ерөнхийлөгч Александр Лукашенко Европын холбоотой харилцаагаа зузаатгах асуудлыг онцолж байгаа нь саяхан Европын холбооноос тус улсад хар тамхи мансууруулах бодис болоод хэд хэдэн асуудалд  шинэ хориг тавьсантай  холбоотой гэнэ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж