Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

“The Lemons”-ын 40 үзэгч

“The Lemons” хамтлагийн залуус нэгэн өвөрмөц тоглолтын тов зарлан, олны чихийг дэлийлгээд байна. Энэ бол Монголд анх удаа хийх гэж буй 40 хүнд зориулсан “VIP” тоглолт юм. "WA Studio Sessions” нэртэй уг тоглолт наймдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд зохион байгуулагчаар “White Arch Studio” ажиллах гэнэ. “VIP” 40 үзэгч тус студид тухлан “The Lemons” хамтлагийнхантай хамт сууж, маш өндөр төвшний чихэвч ашиглан тэдний дууг сонсох гэнэ. Хамтлагийн залуу одоо хүртэл энэ өвөрмөц тоглолтынхоо тасалбарын үнийг нууцалж байгаа ч эзэд нь аль хэдийнэ захиалгаа өгөөд дуусчихсан сурагтай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж