Microsoft Touch хулганаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Microsoft Touch хулганаа танилцууллаа

Microsoft компани шинэ хулганаа танилцууллаа. Энэхүү хулгана нь таны компьютерт утасгүй холболтоор холбогдох ба touch буюу мэдрэгчтэйгээрээ бусад хулганаас давуу талтай юм.

Мөн хүний гарт таарах эвтэйхан дизайнтай ба овор хэмжээ багатай тул та хаана ч авч явсан болох юм.

Уг хулгана нь зүүн баруун гэсэн 2 хэсэгтэй ба та тэрхүү хэсэгт товшисноор хулгана командыг дамжуулах юм.

Мөн зүүн баруун товчны дунд байдаг товч харьцангуй жижигссэн байна.

Энэхүү хулгана нь одоогоор худалдаанд гараад удаагүй байгаа бөгөөд Амазон сайт дээр 68.80 ам.доллараар худалдаалагдаж байна.

                                                                                                                                        Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж