
Арга хэмжээний жинэхэн одоор “Нэгдмэл Орос” намын Василеостровскийн районы салбарын удирдагч Валерий Федотов тодорлоо. Хэсэг хугацааны өмнө тэрээр нам нэгтнүүддээ хандан Pussy Riot хамтлагийн дуучин эмэгтэйчүүдийг суллуулахыг уриалсан юм. “Нэгдмэл оросууд бол дундад зууны улайрагчид биш гэдгийг харуулцгаая, Үнэн хэрэгтээ тийм биш юм” хэмээн Федотов өөрийн блогт өгүүлсэн байжээ. “Цагаан чуулган”-д үг хэлэхдээ тэр улам ч цаашлав. Федотов думын нэгдмэл оросуудын баталсан Жагсаал цуглааны тухай, интернэтийн тухай мөн гадаадын туршуулууд зэрэг хуулиудыг буруутгаад Орост болж буй хэрэг явдлыг ямар нэгэн ялагч байхгүй “иргэний хүйтэн дайн” гэж нэрлэжээ.
Федотовыг үг хэлсний дараа түүнээс хэрэв тэр намынхаа бодлоготой санаа нийлэхгүй байгаа бол яагаад намаасаа гарахгүй байна вэ гэж асуух гэсэн хүмүүсийн дараалал микрофоны дэргэд үүссэн байв. “Нэгдмэл орос-цагаантан” (блогчидын түүнд өгсөн нэр) “Нэгдмэл Орос” намыг дотроос нь шинэчлэхээр найдаж байна гэж тэдэнд харулжээ.
Төрийн думын гишүүн “Шударга Орос” намын Илья Пономарев сөрөг хүчинтэй халз маргаанд “Нэгдмэл Орос” намынхан либерал, зүүний, үндсэрхэг үзэл санааг хэлдэг ч парламентад олонх болонгуутаа Владимир Путины хэлснээр нь санал өгдөг гэв. “Тиймээс тан шиг нэгдмэл орос л бидэнд хамгийн аюултай” гэж Пономарев онцолсон байлаа. Pussy Riot хамтлагийн дуучин эмэгтэйчүүдийн төлөө нэгдмэл орос даргаас гадна сөрөг хүчнийхэн үгээ хэлцгээв. “РПР – Парнас” намын дарга нарын нэг Борис Немцов DW телевизийн сурвалжлагч нарт ярихдаа панк-мөргөл үйлдсэн тэр эмэгтэйчүүдийг шийтгэсэн ял нь “Орост хэлмэгдүүлэлтийг нэмэгдүүлэх чухал шат нь боллоо” гэж тэр өгүүлжээ. Шийдвэрийг Хамовническийн шүүхэд биш Кремльд гаргасан нь ойлгомжтой гэж тэр хэлжээ. Улс төрийн хоригдлуудыг мөн тийм харгислалд өртөхөөр байгаа Геннадий Гудков ба Алексей Навальный нарыг өмөөрөн хамгаалах нь сөрөг хүчнийхний намын ажиллагааны гол зорилтуудын нэг гэж тэр нэмж ярив.
Бусад зорилтуудын тоонд орон нутгийн сонгуулийн асуудал орлоо. Чуулганы гишүүдийн санал энд хуваагдлаа. “Ардчилсан сонгууль” хөдөлгөөний лидер Владимир Милов сөрөг хүчний нэг гол асуудал нь сонгогчидтай өргөн холбоо байхгүй явдал гэв. Хүмүүсийн сонсох дуртайг ярьж чаддаг эрх баригчдаас энд суралцах хэрэгтэй гэж тэр үзэж байна. Ийм чадвараар л Путин сонгуульд ялсан гэж тэр хэлэв. Сөрөг хүчин эрх баригчдаас суралцах хэрэгтэй гэдэгтэй Илья Пономарев санал нийлээгүй. Харин “Оросууд” гэдэг хөдөлгөөний ажиллах зөвлөлийн тэргүүн Александр Белов ер нь сонгууль үр дүнтэй болно гэдэгт эргэлзэв. Тэр жижиг хотуудын захирагч нарыг сонгосоор байтал олон жилийг ардаа үлдээнэ гэжээ. Орост “Ливи, Египетийн туршлагыг тооцон үзэх”, өргөн цар хүрээтэй дайчилгаа хэрэгттэй учир нь “дарангуйлагч нарын унах эрин ирлээ” гэж тэр ярьж байна. Үүний хариуд Борис Немцов онцлохдоо Орос орон цуст доргионы цагийн лимитгүй болсон учраас сөрөг хүчний хоорондын ялгааг хайлгүйгээр тайван эсэргүүцлийн өргөн олныг хамарсан хөдөлгөөнийг өрнүүлэх нь чухал гэж Немцов уриаллаа.
Москвагийн Цагаан ордны дэргэд 1991 оны наймдугаар сарын үйл явдлын дурсамжийн арга хэмжээ боллоо. Өнөөгийн Оросын эрх баригчид тэр цагийн Онцгой байдлын улсын комиссийнхон шиг ардчилсан үнэт зүйлийн эсрэг, хүний эрхийг зөрчиж байна гэж цуглаанд оролцогсод шүүмжлэв.
Наймдугаар сарын самууны дараах 21 жилийн дотор Оросын эрхийг Онцгой байдлын улсын комиссийн залгамжлагч нар барьж байна хэмээн 1991 оны наймдугаар сарын 19-ны үйл явдлын дурсгалын цуглаанд оролцогсод мэдэгдлээ. “Тэд эрх чөлөө болон та бидний бахархлыг тэд үзэн яддаг” хэмээн бүртгэгдээгүй РПР-ПАРНАС намын дарга Борис Немцов Цагаан ордны дэргэд болсон цуглаан дээр онцлов.
Энэ намын бас нэг дарга Михаил Касьянов мэдэгдэхдээ, Pussy Riot панк хамтлагийн дуучин бүсгүйчүүдийг шийтгэсэн нь тоталитар хандлага сэргэж буйн шинж гэж нэрлэв. Өнөөгийн дэглэм нь тэр тоталитар дэглэмийн залгамжлагч бөгөөд бид улс төрийн харгислалын эхлэлийг харж байна” хэмээн тэр хэллээ.
Сөрөг хүчний бас нэг лидер Владимир Рыжков “эрх чөлөө, ардчилал, хүний эрх гэсэн гурван гол үнэт зүйлийг 1991 оных шиг л эрх баригчид уландаа гишгэж байна гэжээ. Энэ арга хэмжээг РПР-ПАРНАС ба “Яблоко” намууд зохион байгуулжээ. Цагаан ордны дэргэдэх цуглаанд 500 хүн оролцоно гэж мэдүүлснээс тоо нь даваагүй мөн өөр бусад зөрчил гараагүй гэж хууль хяналтынхан мэдэгджээ. Мөн тэр үймээнээр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалын багана байдаг шинэ Арбатад өөр нэг цуглаан болсон байв.
