
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын хийх ажлын талаар товч танилцуулж, авлигагүй, хүнд сурталгүй төрийн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Засгийн газрын тэргүүнийг үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга чуулганы хуралдааныг түр завсарлуулав. Энэ хооронд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх үүрэг хүлээгээд байна.
Г.Дарь