
Өдгөө 32 настай Симао “Спортинг Лисбон”-ы академиар хүмүүжин гарч ирсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Бешикташ”-т ирэхээсээ өмнө “Барселона”, “Бенфика”, “Атлетико Мадрид” багуудад тоглож байсан юм. Туркийн лигт өнгөрүүлсэн эхний улиралдаа тэрбээр цомын тэмцээнд түрүүлсэн. Гэхдээ тэдний лигт дасч чадаагүй учраас 18 сарын дараа Испанид эргэн ирж байна. Симао өнгөрсөн улиралд “Бешикташ”-ийн төлөө 41 тоглолтод таван гоол оруулжээ.
“Эспаньол” энэ зуны наймааны цонхоор Серхио Тежера, Вакасо, Хуан Капдевилья, Диего Колотто нарыг эгнээндээ нэгтгээд байна.
Score Studio