Сурах бичгийн хангалт 80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн хангалт 80 хувьтай байна

Булган аймгийн Соёлын газраас энэ хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн судалгаа тооцоо гарган, холбогдох шугамаар захиалга өгсний дагуу татан авч, сургуулиудад хувиарилжээ. Тухайлбал, энэ жил бүрэн бус дунд сургуулийг төгссөн сурагчид аль сургуульд шилжин суралцахтай холбоотой  нэмэлт мэдээлэл авсны үндсэн дээр мөдхөн болох багш нарын бага хурлын үеэр сургуулиудад өгөх гэж байна. Одоогоор нийт сурагчдын хэрэглэх сурах бичгийн хангалт 80 гаруй хувьтай болжээ. Энэ хичээлийн жилд хэрэглэх нэгээс дөрөв, мөн найм,есдүгээр ангийн 54 төрлийн сурах бичгийг шинээр болон давтан хэвлүүлсэн тул ийнхүү татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн 12 жилийн аравдугаар ангийн сурах бичгийн татан авсан, аравдугаар ангийн өмнөх жилийн найм, есдүгээр ангитай адил “Сурах бичиг түгээх тогтолцоо-эргэлтийн сан” төсөл хэрэгжих тул сурах бичгүүдийг худалдан авахгүйгээр багцаар нь хэрэглэнэ. Харин 11 жилийн сургуулийн аравдугаар ангид урьд нь сургуулиуд өөрсдийн сонголтоор хэвлүүлсэн сурах бичгийг хэрэглэх чиглэл баримтлаж байна. Мөн 12 жилийн гэсэн чиглэл баримталж байна.

Ж.Мөнх-Очир  /Булган/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж