Ус, рашааны асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ус, рашааны асуудлыг хэлэлцэж байна

Төрийн ордны Иргэний танхимд “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгээр уг хуулийн төслийн үндэслэл шаардлагыг танилцуулж, хуулийн төсөлд ямар зохицуулалт нэмж оруулах шаардлагатай байгааг тодорхойлох зорилготой аж.

Манай улс усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг байна. Газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорхи усыг онцгой хамгаалалтанд авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай гэнэ. Түүнчлэн ус, рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг доод болон дээд хязгаараар тогтоосон нь өөрчлөх шаардлагатай болоод байгаа аж. Энэ нь ус болон рашаан нөөц багасч байгаатай шууд холбогдолтой бөгөөд ус, рашааныг ашгийн зориулалтаар хэрэглэж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга угсралтын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлсөн усны төлбөрийн хэмжээ  тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад бага байгаа гэнэ.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж