
Украйнд үйлдвэрлэсэн “Антонов” гэх онгоц Өмнөд Суданы Талоди хотын дээгүүр нисч яваад осолдсон байна. Ослын шалтгааныг хүчтэй салхи, тоос шорооны улмаас үзэгдэх орчин багассантай холбон тайлбарлаж байна. Гэхдээ эцсийн байдлаар ослын шалтгааныг тодорхойлоогүй байгаа аж. Ослоос амьд үлдсэн хүн байхгүй гэнэ.
Онгоцонд зорчиж явсан албаны хүмүүс Рамадан сарын төгсгөлийн “Эйд” баярын ёслолын арга хэмжээнд оролцохоор Өмнөд Кордофан муж руу явж байжээ.
Б.АНХТУЯА