Үлдсэн сайд нараа өнөөдөр томилно

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Үлдсэн сайд нараа өнөөдөр томилно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сая 13.00 цагаас УИХ-ын даргад томилогдолгүй үлдсэн таван сайдын албанд нэр дэвшигчдийн нэрсийг өргөн мэдүүллээ. Таван сайдын дөрвийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, нэгийг ИЗНН өргөн мэдүүлж байгаа юм.

Засгийн газрын шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, Эрчим хүчний сайдад М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад С.Оюуны нэрийг өргөн мэдүүллээ.

УИХ-ын байнгын хороод 14.00 цагаас эхлэн арав арван минутын зайтайгаар дараалан хуралдаж уг асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараа 15.00 цагаас анхдугаар чуулганыг үргэлжлүүлэн таван сайдыг хэлэлцэн томилохоор боллоо.

 Ингэснээр Н.Алтанхуягийн хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж