Зэсийн үнэ буурч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ буурч эхэллээ

Японы цөмийн алдагдал айдас дагуулж, Европ өрийн хямралд орж буй энэ үед зэс, хөнгөн цагаан, цайр зэрэг металлын үнэ буурч эхэллээ.

Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ  сүүлийн гурван өдөр нэг хувиар буурч нэг тонн 9,585.25 ам.долларт хүрсэн бол цайр, никелийн үнэ мөн буурсан үзүүлэлттэй байгааг “Bloomberg” мэдээлжээ. Харин Нью Йоркын худалдааны бирж дээр зэсийн үнэ нэг хувиар буурч нэг фунт зэс 4.376 ам.долларт хүрчээ. Шанхайн бирж дээр нэг тонн зэс 71,350 юань (10,874 ам.доллар)-аар худалдаалагдаж, ханш 1.4 хувиар буурсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж