Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Аавуудын сэтгэгдэл

Аав болсноо
эрчүүд янз янзаар хүлээж авдаг. Зарим нь баярласандаа уйлж, хөөрсөн
сэтгэлээ барьж дийлдэггүй бол зарим нэг нь шууд зугтаамаар санагдаж,
харин нөгөө хэсэг нь хариуцлага нэмэгдэх талаар боддог гэнэ шүү.



Дуучин Д.Болд хамгийн түрүүн хариуцлага нэмэгдлээ л гэж бодсон



Камертон хамтлагийн ахлагч, “В” продакшны захирал Д.Болдын талаар уран
бүтээлийн л тухай мэдээлэл илүү ихээр нийтлэгддэг ч хувийн амьдралынх нь
талаар тэр бүр сонирхолтой мэдээлэл ховор. Тэрээр 90-ээд оны сүүлээр
залуусыг байлдан дагуулж байсан эгч дүү нугараач бүсгүйчүүдийн нэгтэй
гэр бүл болж өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болоод амжсан. Анхны
охиноо төрөхөд Д.Болд, Бямбасүрэн нар тухайн үеийн залуу хосуудын л адил
аавынхаа хажуу өрөөнд тусдаа гарч, Болдынх гэдэг айл өрхийн голомтоо
бадрааж байсан гэдэг. Хосуудыг өөрийн орон байртай болж амжаагүй байхад
нь том охин Б.Эгшиглэн нь төрсөн бөгөөд тэр үед залуухан од аав
баярлахын зэрэгцээ хариуцлагаа ухамсарлаж, бушуухан тусдаа гарч, бас
хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны тухай ихийг хийх ёстойгоо ухаарсан
гэдэг.



Т.Дэлгэрмөрөн айсандаа ухаан алдаж унасан



Тэргүүндээ төрийнхөө сүлдийг залж, дуулсан дуундаа өөрөө уяраад уйлах
шахдаг дуучин Т.Дэлгэрмөрөнг “нанчилдаан” хийх дуртайг хүн бүхэн мэддэг.
Зөөлөн ч юм шиг, хатуу ч юм шиг  энэ залуу харин гэргийгээ нярайлж
анхны үрийн зулайг нь үнэрлүүлэх үед жинхэнэ мөн чанараа гаргасан гэдэг.
Гэргий нь төрөх гээд өвдөж байхад “Энэ орчлонд наана чинь миний үр удам
мэндлэх гэж байна. Би энэ алтан агшинг бичлэг хийж буулгаж авна гэж сүр
бадраасаар орж иржээ. Камер барин сүржигнэж зогссон залуу охиноо яг
төрөх үед юун бичлэг хийх манатай өөрөө ухаан алдаж унан эмч нарыг
сандаргаж, эхнэрийг нь гэх үү, дөнгөж төрсөн хүүхдийг нь гэх үү, эсвэл
ухаан алдаад уначихсан аавыг нь гэх үү гэсэн хэцүүхэн байдалд оруулаад
авсан гэсэн шүү. Үргэлжлэлийг эндээс уншина уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж