Мексикт хүчтэй хар салхи болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Мексикт хүчтэй хар салхи болжээ

Мексикийн хойд хэсгээр өнөөдөр өглөө хүчтэй хар салхи болжээ. Хар салхины улмаас далайн эргийн хотуудын оршин суугчид их хэмжээний үерт автсан байна. АНУ-ын Хар салхины үндэсний төвөөс мэдээлснээр Хелэн хар салхи баасан гаригаас эхэлсэн гэнэ.

Мексикийн онцгой байдлын албанаас мэдээлснээр нутгийн хойд хэсгээр орших далайн эргийн хот, жижиг тосгон дахь оршин суугчид одоогийн байдлаар маш хүнд байдалд байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт мөн уг салхины улмаас 10 мянган оршин суугч орон гэргүй болсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж