Сумогийн ДАШТ Монголд болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Сумогийн ДАШТ Монголд болж магадгүй

Монголын сумогийн холбооноос Сонирхогчдын сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах хүсэлтээ Олон улсын сонирхогчдын сумогийн холбоонд хүргүүлжээ. Сонирхогчдын сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны арваннэгдүгээр сарын 12-13-нд насанд хүрэгчдийн болон залуучуудын эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар Египет улсын Александрия хотноо болох тов гарсан байсан ч тус улсын нийгмийн байдал тогтворгүй, үймээн самуунтай байгаа учир цуцалсан юм. Тиймээс манай улсаас гадна хэд хэдэн улс сонирхогчдын сумогийн дэлхийн аваргыг зохион байгуулах хүсэлтээ илгээжээ. Одоогоор Олон улсын сонирхогчдын сумогийн холбооноос эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Хэрэв манай улсыг сонговол сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж