
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлсэн эрхмүүдийн танилцуулгыг хийж дуусаад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай төслийг танилцууллаа.
Энэхүү асуудалтай холбогдуулан МАН-ын гишүүд завсарлага авах хүсэлтэй буйгаа хэлэхэд УИХ-ын дарга З.Энхболд тэднийг завсарлага авах эрхгүй гэдгийг сануулаад 15 минутын дараа эргэн хуралдахаар боллоо.
Г.ДАРЬ