Ц.Оюундарь АН-ын өдөр тутмын ажлыг эрхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Ц.Оюундарь АН-ын өдөр тутмын ажлыг эрхэлнэ

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдож намын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэгвэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж МҮОНТ-ийн дарга асан Ц.Оюундарийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Уг асуудлыг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэж эцэслэн шийдэхээр болжээ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол намын өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлдэг хамгийн гол албан тушаал юм. Тиймээс АН-ын өдөр тутмын ажлыг Ц.Оюундарь гүйцэтгэхээр болж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж