Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан 17.40 цагт эхэллээ.  Засгийн газрын гишүүд томилох  УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг томилуулах зэрэг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Одоо УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг томилуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэсэн байсан юм.

С.Баярцогт нь 1967 онд Сэлэнгэ аймагт төрсөн, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, англи, орос, герман хэлтэй юм байна. 1990 онд АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байсан, ингэснээр УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй аж. Тэрбээр мөн энэ хугацаанд Байгаль орчны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын албыг тус тус хашиж байсан тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж