
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, өндөрлөлөө. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Соёл спорт, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын танилцуулгыг хийсэн юм.
Харин тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд сайдад нэр дэвшсэн дээрх эрхмүүдийг санал нэгтэйгээр гар өргөн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзэв.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг З.Баянсэлэнгэ даргаллаа.
Г.ДАРЬ