
Тэрбээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрх өвөртөлсөн юм.
Х.Баярмаа “Шинэ өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Өлзийхүү нарын охин бөгөөд түүний жүжигчин мэргэжил уг тэмцээн нэгэн давуу тал нь болж байгаа аж. Тэгвэл “Шинэ өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар өнөөдөр “Дэлхийн мисс-2012” наадамд оролцож байгаа охин Х.Баярмаагаа дэмжихээр ӨМӨЗО-ны Ордос хот руу нислээ. Харин жүжигчин С.Өлзийхүү “Бэйсболчин залуугийн өдрийн тэмдэглэл” кинонд тоглож байгаа бөгөөд уг киноны зураг авалт эхэлсэн учраас дэлхийн миссийн сүүлийн шатанд охиноо дэргэдээс нь дэмжиж амжихгүй болсон гэнэ.
Маргааш ӨМӨЗО-ны “Dongsheng Fitness” төв цэнгэлдэхэд орон нутгийн цагаар 19:30-22:00 хооронд 62 дахь удаагийн “MISS WORLD” тэмцээний шилдгүүд шалгарна. Мөн тус орой “MISS WORLD” тэмцээний титмийн эзний нэрэмжит үдэшлэг болно.