“Урлах эрдэм” дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын загварын долоо хоног” буюу “UB Fashion week” эхлэх гэж байна. Ес дэх жилдээ зохион байгуулж буй “UB Fashion Week” ирэх сарын 3-нд эхлэх юм. Жил ирэх тусам чансаажиж, тухайн улирлын загварын чиг хандлагыг тодорхойлдог энэхүү загварын шоунд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид, топ моделиуд, дуучин С.Наран, “Мотив” хамтлаг оролцох гэнэ.
М.Урин