“Шударга ёс”-оос сайдад нэр дэвшигчид

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

“Шударга ёс”-оос сайдад нэр дэвшигчид

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нь парламентад 11 суудал авсан билээ.

Ингэснээр УИХ-д бүлэг байгуулж чадсан төдийгүй Ардчилсан намын байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах болоод буй.

Ардчилсан намтай байгуулсан гэрээнд дөрвөн ч сайдын суудлыг тус эвсэл авахаар болсны гурав нь яам толгойлох болж байгаа.

Эх сурвалжаас авсан мэдээллээр бол Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Сангийн сайдад МҮАН-ын дарга М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайдад С.Удвал, Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн М.Сонопилийн нэрийг тус бүр нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад санал болгосон аж.

Харин яг одоо Ерөнхий сайд тус эвслээс нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр албан өрөөнд нь орсон гэх мэдээлэл байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж