Зөвшөөрөлгүй буу худалдаж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй буу худалдаж байжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эртний эдлэл” дэлгүүрт Халх голын дайны үед хэрэглэж байсан пулёмётны сум 12 ширхэг, гар буу нэг, зэвэрсэн винтов буу гурав, сэлэм дөрөв зэргийг худалдахаар тавьсныг Эрүүгийн цагдаагийнхан хураан авч шинжилгээнд өгчээ. Уг зөрчлийн тухай дуудлагыг иргэдээс  мэргэжлийн байгууллагад ирүүлсний дагуу энэ сарын 23-ны өдөр Мэргэжлийн хяналтын хэлтсийн соёлын хяналтын улсын байцаагч нар шалгалт хийн илрүүлсэн байна.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж