Тусгай зориулалтын программ, техник хангамжийн цогц шийдэл бүхий уг хяналтын нэгдсэн систем нь олон нийтийг хамран нийгэмд гарч болзошгүй хууль бус үйлдлүүдийг баримтжуулсаны үрээр хууль хяналтын байгууллагууд урьдчилан сэргийлэх зөв шийдвэрийг түргэн хугацаанд гаргаж байгаагаараа ихээхэн ач холбогдлоо өгч байна.
“Хяналтын нэгдсэн систем”-ийн тусламжтайгаар хулгай, танхай, дээрэм, хүчин зэрэг 17 гэмт хэргүүдийг илрүүлж, камерын бичлэгээр баримтжуулан шалгасан байна. Дархан сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 8153 зөрчил илрүүлэн, зөрчил гаргасан 4622 жолоочийг 9.167.000 /есөн сая нэг зуун жаран долоон мянга/ төгрөгөөр торгож, 64 тээврийн хэрэгслийг журамлан саатуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлэн, 3415 жолоочид анхааруулга санамж, зөвлөгөө өгчээ.