
Хоёр намын нэгдлийг эсэргүүцэж МНН-ын дарга асан Д.Басандорж нар жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Энэ талаар ИЗ-НН-ын дарга Д.Энхбат тайлбарлахдаа, “энэ асуудлыг хангалттай ярьсан олон дахин давтах нь утгагүй” гэсэн юм. Харин намын Хууль зүйн бодлогын хорооны дарга Э.Батбаяр хэлэхдээ ”Нам нэгдэх асуудлыг эсэргүүцэж байгаа гишүүдэд намын Их хуралд оролцох урилга хүргүүлсэн, 26-ны өдөр намын хурал өглөө есөн цагт эхлэх үед утсаар ярьсан ирээгүй, тэдэнд хангалттай мэдэгдсэн” гэсэн юм.
Одоогоор ИЗ-НН-ын удирдлагууд намын нэрээ УДШ-д бүртгүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Б.Алтансүх