Тимошенкогийн эрх чөлөөг долоон тэрбумаар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Тимошенкогийн эрх чөлөөг долоон тэрбумаар үнэлжээ

Украины эрх баригчид сөрөг хүчний “Батькивщина” намын лидер, экс-ерөнхий сайд Юлия Тимошенког долоон тэрбум ам.доллар төлбөл суллана гэжээ. Энэ тухай “Комментария” сонинд ерөнхийлөгчийн аппаратын дарга байсан одоо “Честно” гэх хөдөлгөөнийг санаагчлагчдын нэг  Олег Рыбачук ярьжээ.

Дипломат хүрээнээс авсан гэх мэдээнийхээ дагуу Украины ерөнхийлөгч  Виктор Янукович Германы канцлер Ангела Меркельтай ярихдаа ийм санал тавьсан гэж Рыбачук хэлж байна.

Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга байсан тэрээр Украины ерөнхийлөгч Тимошенкогийн эрх чөлөөг долоон тэрбум ам.доллараар үнэлсэн гэж байна.

"Энэ тухай Украинтай ажилладаг  дипломатууд шууд ярьж байна. Нийтэд гарган яриагүй байж болно. Гэхдээ янз бүрийн эх сурвалжаас би үүнийг нэг биш удаа сонссон” гэж Рыбачук зүтгэж байгаа.

"Остров" сонинд Рыбачук ярихдаа уг мэдээллийг Ангела Меркелийн зөвлөхөөс авсан гэж тодруулсан байна. Меркелийн зөвлөх надад ярихдаа “ийм зүйл сонссон Меркель мэл гайхсан” гэж хэлсэн хэмээн тэрээр дамжуулав.

Украины удирдлагын зүгээс Рыбачукийн мэдэгдэлд тайлбар хийгээгүй байна. Украины засгийг Виктор Янукович ба түүний бүс нутгийн нам авсны дараа Юлия Тимошенког баривчлан Оростой байгалийн хийн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн долоон жилийн ял оноосон. Одоо түүний эсрэг бас хоёр  дахь хэргийг нь шүүх авч үзэж байна.

Тимошенко өөрөө  бүх хэргийг үгүйсгэж, өөрийгөө улс төрийн шалтгаанаар мөрдөн мөшгөж байгаа гэдэг. Тимошенког шүүсэнд Европын холбооны зүгээс ихээхэн эсэргүүцэл гаргасан юм. 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж