
Нэгдүгээрт. Үнэт цаасны талаар:
– “Азиа Пасифик Пропертис” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
– “Талын зам” ХК, “Харгуй” ХК-ийн үнэт цаасыг үнэт цаасны бүртгэлд тус тус бүртгэв.
– “Шарын гол” ХК-ийн үнэт цаасыг тусгаарлалтаас чөлөөлөв.
– “Мэргэн Санаа” ХХК, “Ди Си Эф” ХХК, “Таван богд” ХХК, “Дэлгэрхангай секюритиз” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
– “Эм Ай Би Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд А.Билгүүнийг, “Блюскай секьюритиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ж.Отгонжаргалыг томилохыг тус тус зөвшөөрөв.
Хоёрдугаарт. Даатгалын талаар:
– “Хаан банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
– “Монре даатгал” ХХК, “Гэр даатгал” ХХК-д дүрмийн сан /хувь нийлүүлсэн хөрөнгө/-ийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрөв.
– “Жонон даатгал” ХХК-д дүрмийн сангаа Хорооноос тогтоосон доод хэмжээнд хүргэх даалгавар өгөв.
Гуравдугаарт. Бичил санхүүгийн талаар
– “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх журам”-ыг батлав.
– “Чингис хаан ресорс” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
– “Сэдхаан ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
– “Цагаан ажнай ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
– “Очир ундраа инвест” ХЗХ, “Хэтэвч инвест” ХЗХ, “Солжир хөгжил” ХЗХ, “Мөнгөн зоос финанс” ХЗХ-ниудын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
– “Хадтын булаг” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцов.
– “Мантаг” ХЗХ, “Өгөөмөр хас” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
Дөрөвдүгээрт. Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, эрсдэлийн үнэлгээний үйлчилгээний талаар:
– “Конфиденс-Аудит” ХХК, “Итгэлт-Аудит” ХХК, “Далайван-Аудит” ХХК, “Прайсуотерхаускуперс-Аудит” ХХК, “Эс Эм-Аудит”ХХК, “Сүлд-Аудит” ХХК, “Тэд-Аудит” ХХК компаниудыг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудитын компаниар тус тус бүртгэв.
– “Эдийн засаг, эрх зүйн зөвлөгөө” ХХК, “Монгол өмгөөлөгч” ХХК, “Жи Ти Эс адвокатс”, ХХК, “Ананд энд батзаяа” ХХК, “Андерсон энд андерсон” ХХК, “Константконсалтинг”, ХХК, “Лексусконсалтинг групп” ХХК, “Легалвэй” ХХК, “Константлегал консалтинг” ХХК-иудыг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх хуулийн компаниар тус тус бүртгэв.
– “Далайван-Аудит” ХХК, “Эвиденсе-Аудит” ХХК, “Итгэлт-Аудит” ХХК, “Гэрэгэ эстимэйт” ХХК, “Бэсгэ” ХХК, “Үндэсний реалти” ХХК, “Мон үнэлгээ” ХХК, “Лэндс” ХХК компаниудыг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх үнэлгээний компаниар тус тус бүртгэв.
– “НИММ аудит” ХХК-ийн даатгалын байгууллагад аудит хийх эрхийг хүчингүй болгов.
– “Кэй Пи Эм Жи аудит” ХХК-д даатгалын байгууллагад аудит хийх эрхийг тус тус олгосон байна.