БНСУ-ын топ баян хорих ял авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

БНСУ-ын топ баян хорих ял авлаа

БНСУ-ын шүүх тус улсын үндэсний томоохон корпорацийн нэг Hanwha-гийн захирал Ким Сэн Ёонд хууль бус аргаар мөнгө олсон хэргээр дөрвөн жилийн ял оноохооор болжээ.

Дээд шүүхийн албаны хүмүүсийн мэдээлснээр ноён Кимийг өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж тус группийн хөрөнгийг өөртөө болон гэр бүлийн гишүүддээ зарцуулсан хэмээн буруутгаад байгаа юм байна.

Түүнийг Hanwha групдийн 5.1 тэрбум вон буюу 4.5 сая ам.долларын хөрөнгө хувьдаа завшсан хэмээн тус улсын шүүх үзэж байгаа аж.

Харин Hanwha группийн төлөөлөгчид хэргийг дахин мөрдөн шалгаж, дээд шүүхийг шийдвэрээ эргэн хянах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн гэнэ. Ким Сэн Ёоныг одоогоор баривчлаад байгаа боловч өөрийг нь хилс хэрэгт гүтгэж байна хэмээн Yonhap мэдээллийн агентлагт тэрбээр ярилцлага өгчээ.

БНСУ-ын Hanwha групп нь бизнесийн чиглэлээр үйл ажиллгаа явуулдаг, 53 салбартай улсдаа хамгийн томд тооцогддог аж ахуй нэгжийн нэг юм.

Э. АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж