Туркийн Үндэсний Их Хурлын даргад талархал илгээв

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Туркийн Үндэсний Их Хурлын даргад талархал илгээв

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жэмил Чичэк баяр хүргэсэн мэндчилгээ ирүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ, “Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Танд өөрийн болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын бүх гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэе. Таны туслалцаатайгаар манай хоёр улсын Парламент, тэр дундаа Их Хурлын дарга нар бүхий л чиглэлд харилцаагаа улам бүр өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ завшааныг тохиолдуулан Танд болон Монгол Улсын Парламентын бүх гишүүдэд амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Туркийн Үндэсний Их Хурлын дарга Жэмил Чичэкт хариу талархал илгээлээ. Тэрбээр талархалдаа, манай хоёр орны эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд, тэдгээрийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байдаг бөгөөд энэхүү хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж